Цаг үеийн мэдээ

2024 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт гарч магадгүй. Санхүүгийн байдлаа дээшлүүлэх боломж бололцоо ч гарч ирнэ. Эерэг энергийг өөртөө хуримтлуулж, бүх зүйлийг сайтар зохион байгуулж чадвал хүссэн амжилтыг авчирна. Харин хувийн харилцаа болон нийгмийн байр суурийн хооронд зөрчилдөөн үүсэж магадгүй.         

Үхэр: Ажил хэргийн харилцаанд өөрийгөө зөв талаас нь харуулж, сайн үнэлгээ авна. Энэ өдөр та хамгийн сайн гэрээ хэлэлцээрийг хийж чадна. Мөн шинээр ажилд орох ярилцлага, шалгалт өгөх хүмүүст таатай байна. Таны ур чадвар, авьяас билэг өндөр байж өөртөө төдийгүй бусдын тусын тулд үйл ажиллагаа явуулах боломжтой байна.       

Хамтатгах: Өнөөдөр цаашдын хувь заяанд нөлөөлөх хүнтэйгээ танилцаж магадгүй. Ямар нэгэн сонирхолтой шинж тэмдэг, өвөрмөц хандлага илрэх юм бол анхаарлаа хандуулж, дүгнэлт хийхийг хичээ. Сэтгэл хөдлөлөө барьж, бодол санаагаа тайван, цэгцтэй гаргахад суралцах хэрэгтэй. Болж буй үйл явдал бүр таны дотоод мөн чанарын холбоотой байна.     

Мэлхий: Гаргасан амжилт, албан тушаалын ахиц дэвшлийг гэнэтийн бэлэг болгон мэдэрнэ. Энэ нь танай гэр бүлийн хувьд томоохон баярт мэдээ болно. Хэдийгээр ажил төрлийн асуудлаа хувийн амьдралтайгаа хамаагүй хутгах хэрэггүй боловч зарим тохиолдолд гэр бүлтэйгээ зөвлөлдөх хүсэл төрнө. Энэ нь зарим тохиолдолд эрсдэл дагуулахаас сэргийлэх магадлалтай.

Арслан: Дуртай ажил тань таныг эрч хүчээр цэнэглэж, эергээр урамшуулах болно. Өөрийн халуун дулаан сэтгэлээр эргэн тойрны хүмүүсээ татаж чадвал бүхий л ажлаа амжилттай дуусгана. Хайртай хүнтэйгээ харилцаагаа хүндрүүлэхгүй байх тал дээр онцгой анхаар. Харилцааны нөхцөл байдал, уур амьсгал тийм ч таатай биш байгаа бол илүү хичээх хэрэгтэй.     

Охин: Бодлогогүй үг хэл, хайхрамжгүй хэнэггүй байдлаасаа болж бодож төлөвлөж байсан зорилгодоо хүрэхгүй байж мэднэ. Ийм байдалд хүрэхгүйн тулд хамтрагч нартайгаа эвсэг байж тэдний урмыг хугалахгүй байх нь юу юунаас илүү чухал. Аливаа үйл ажиллагаа явуулахдаа болгоомжтой, анхааралтай байхыг зөвлөж байна. Ялангуяа эрсдэлтэй худалдаа хийх хэрэггүй.

Жинлүүр: Харилцаандаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг зөвлөж байна. Гэнэтийн маргаан, үл ойлголцол нь нөхцөл байдлыг хурцатгах магадлалтай тул хүлээцтэй байж аливаа сөрөг нөлөөг өөрөөсөө зайлуулахыг хичээх хэрэгтэй байна. Шийдэгдээгүй зарим асуудлаа ойр дотнын хүний тусламжтай амжилттай шийдвэрлэнэ. 

Хилэнц: Гоёмсог ганган харагдахыг хүсэх байх. Ямар нэг тэмдэглэлт ой, баяр наадамд уригдана. Энэ нь магадгүй таны хувьд удаан хугацаанд төлөвлөж, догдлон хүлээж байсан зүйлийн нэг байна. Олны дунд хамгийн анхаарал татсан нэгэн байхыг хүснэ. Өнөөдөр эргэн тойрны хүмүүсийн таныг чиглэсэн таагүй хандлагыг хүндээр тусгаж авах хэрэггүй.

Нум: Шийдэгдээгүй ажлынхаа ард гарахыг хичээ. Бусадтай харилцахдаа үг яриандаа болгоомжтой хандахгүй бол төвөгтэй нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байна. Урлагийн болон бусад олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийнхөө авьяас чадварыг харуулахыг зөвлөж байна.     

Матар: Мэргэжлийн үйл ажиллагаанд зарим нэгэн хүндрэл гарч магадгүй тул та гарч болох асуудлаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжоо нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Бардам зан, биеэ тоосон байдал нь таны ажил хэргийг үл ойлголцох нөхцөл байдалд аваачиж магадгүй. Гэхдээ орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж гарч ирнэ.

Хумх: Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд нарийн төвөгтэй нөхцөл байдал үүсэж мэднэ. Өмнө нь гаргасан багахан алдаа ажлаа урагш ахиулахад ихээхэн саад болж мэднэ. Эд хөрөнгөтэй холбоотой асуудал гарч магадгүй тул урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.     

Загас: Бүх зүйлийг нэгэн хэвийн хэв маягаар хийх нь уйтгартай мэт санагдах боловч нөхцөл байдал ийм байхаас аргагүй байдалд байлгана. Зарим тохиолдолд таны хүсэл мөрөөдөл ямар ч хамаагүй байна. Өмнөх ажил тань хэвийн явагдаж, зогсолтгүй үргэлжилж байхад хангалттай. Олон хүмүүстэй хэл амаа олж чадахгүй байдалд хүрч мэднэ.

Таны сурталчилгаа