10 дугаар сар гарсаар хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцөлийг бий болгож байна.
2024 оны 10 дугаар сарын 13-ны байдлаар Хөвсгөл, Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хуурайшлын зэрэг их түвшинд байна.
Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо чүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.