Цаг үеийн мэдээ

Христофор Колумбын жинхэнэ гарал угсаа нь хэдэн зуун жилийн турш нууц хэвээр байсан билээ. Өнгөрсөн бямба гарагт, Баруун Европ болон Испанийн эрдэмтэд энэхүү олон зууны нууцыг тайлахын тулд ДНА шинжилгээг ашигласан гэв.

1490 онд анх Испанийн санхүүжилтээр судалгаа шинжилгээний баг ажиллаж байсан ч түүний төрсөн болон оршуулсан газрын талаар хэд, хэдэн улсууд маргаантай байсаар ирсэн. Колумбыг Италийн Генуя хотоос гаралтай гэх уламжлалт онолд олон түүхчид эргэлздэг байсан. Мөн түүнийг Испанийн Еврей эсвэл Грек хүн байсан, бүр Португал, Англи хүн байсан ч гэх нь бий.

Энэ талаар 22 жил судалсны эцэст, Колумбын сүүлийн амрах газар хэмээн тэмдэглэгдсэн Севиллийн сүмд оршуулсан шарилын багахан дээжийг авч судалжээ. Тэд үүнийг Колумбын хамаатан садан, удам угсаатай хүмүүсийнхтэй харьцуулсан байна.

Бямба гарагт Испанийн үндэсний телевизийн TVE сувгаар "Колумбын ДНА: Жинхэнэ гарал үүсэл" нэртэй баримтат кинонд тэд олж мэдсэн баримтуудаа дэлгэв.

Энэхүү судалгааны үр дүнд, түүнийг эцэг болон эхийн талаас аль аль нь еврей гаралтай болохыг тогтоожээ. Олон еврейчүүд дэлхий даяар тархсан байсан бөгөөд Испанид 300,000 орчим еврейчүүд амьдарч байжээ. 25 боломжит газрыг судалж үзсэний эцэст түүнийг Баруун Европт төрсөн еврей гаралтай хэмээн дүгнэсэн байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа