Хятад улс усан цэргийн болон агаарын хүчний дасгал сургуулилтаа Тайваний эргэн тойронд хийж байгаа нь тус улсын тусгаар тогтнолд заналхийлж байна гэв.
Өнөөдөр Тайваний засгийн газраас мэдээлснээр, Хятад улс томоохон хэмжээний цэргийн бэлтгэл сургуулилтаа тус улсын эргэн тойронд хийж байгаа аж.
Хятадын Батлан Хамгаалахын сайд хэлэхдээ, “Энэ нь Тайваний ерөнхийлөгч Лай Чинг-тэ Бээжингийн буулт хийх шаардлагыг эсэргүүцэж, Коммунист Намын удирдлага дор БНХАУ-ын нэгэн хэсэг болохоо хүлээн зөвшөөрөөгүй учраас авч буй хариу арга хэмжээ юм” гэв.
Тайваний Батлан Хамгаалахын сайд уг дасгал сургуулилтыг өдөөн хатгалга гэж үзэж буй бөгөөд хариу барихад бэлэн байна гэсэн бол, Тайваний ерөнхийлөгчийн тамгын газраас Хятадыг “бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах, мөн Тайваний ардчилал, эрх чөлөөнд заналхийлэх цэргийн өдөөн хатгалгаа зогсоох”-ыг уриалжээ.
Тайвань нь Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Хятадтай нэгдэхийн өмнө Японы колони байсан. 1949 онд Мао Зэдуны коммунистууд төрийн эрхэнд гарах үед Чан Кайшигийн үндсэрхэг үзэлтнүүд уг арал руу дүрвэж, тус улс салан тусгаарласан байна.
Эх сурвалж: Associated Press