Говь-Алтай аймгийн иргэдээс мэдээлэл ирсээр байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, хоёр хүн нас барсан. Уг осолд өртсөн иргэд нь орон нутгийн сонгуульд саналаа өгөөд хот руу буцаж явсан оюутнууд байсан аж. Тэдгээр оюутнуудыг Говь-Алтай аймгийн Тонхил сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшигч М.Насанбат аваачсан гэх мэдээлэл бидэнд ирэв. Улмаар хотоос таван машин хүний бензин, замын зардлыг өгч, хүн тус бүрд 300 мянган төгрөг өгөхөөр тохирч аваачсан байна. Ингэхдээ тэдгээр оюутнуудад ирэх жилийн сургалтын төлбөрийг нь ч өгнө гэсэн аж. Гэвч сонгуульд саналаа өгөөд буцах замдаа нэг машин нь осолдож, хоёр иргэн харамсалтайгаар нас барлаа.
М.Насанбат нэр дэвшигчээс бид тодруулга авахыг хүссэн ч утсаа салгасаар байгаа юм.