Цаг үеийн мэдээ

НИТХ-ын сонгуулийн үр дүн болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулгаас тодрууллаа.

-Ардчилсан намаас нэр дэвшсэн хүмүүс сонгуульд ялахааргүй, сул хүмүүс байсан гэдэг яриа гарсан. Та энэ асуудалд өндөр үүрэгтэй оролцсон шүү дээ?

-Нийслэлийн нам дүүрэг, дүүрэг дээрээ нэр дэвших хүмүүсээ “энэ ялах юм байна” гэж санал асуулгаараа гаргаж ирээд дэвшүүлж байгаа шүү дээ. Тэр надтай ямар хамаатай юм.

-Хотын дарга Х.Нямбаатар нэр дэвшилт тодорхой болсноос хойш таны эсрэг хэд хэдэн мэдэгдэл хийсэн. Өөрийн хүрээллийн 30 орчим хүнийг нэр дэвшүүлсэн гэх мэтчилэнгийн зүйлс ярьсан?

-Тэрийгээ Х.Нямбаатараасаа асуу.

-Та өөрийн хүрээллийн 30 хүнийг дэмжиж ажилласан шүү дээ?

-Ажиллах ёстой шүү дээ. Миний үүрэг юм чинь.

-Яагаад бүх 45 хүн дээр биш, таны гэж хэвлэлээр зарлагдсан 30 хүн дээр ажиллав.

-Тэр Х.Нямбаатараасаа асуу. Х.Нямбаатар л тэгж бодож хариулсан байх.

-Сул хүмүүс байсан гэсэнтэй та санал нийлэх үү?

-Нийлэхгүй. Байгаа залуус минь тэр. Сонгуулийн хуулийг 2020 онд өөрчилсөн. 51 хувийн ирцийн босгыг байхгүй болгосон. Тав дахь өдөр сонгууль хийсэн. Өнөөдөр Х.Нямбаатар 15-16-хан хувийн ялалт авчхаад бүхэл бүтэн нийслэлийг удирдах гэж байгаа. 400 автобусны асуудал, бродюрын асуудал, шахмал түлшний асуудлыг бүгдийг нь ил болгож ярих хэрэгтэй болов уу. 

-Ялагдсан шалтгаан дээр ямар дүгнэлтийг хийх вэ?

-Ирц хүрээгүй шүү дээ. Ирцийг хүрүүлэхгүй тийм бодлогыг хийсэн. 51 хувийг аваад хаясан. 

-Таван төлөөлөгч хангалттай юу?

-Хангалтгүй.

-Таны сонгуулиар ярьсан хүүхдийн хууль тань үргэлжлэн явах уу?

-Явуулахыг хичээнэ.

-Хүүхэд хөгжлийн 30 мянган төгрөгийн дэмжлэгийн картын эдийн засгийн тооцоолол яаж гарсан бэ?

-Баялгийн сангаасаа өгнө. Хэрэгжих боломжтой.

Таны сурталчилгаа