Монгол Улсын Засгийн Газар, Жендерийн Үндэсний Хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г танилцуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Жендерийн үндэсний хороо нь төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах төрийн захиргааны төв болон холбогдох төрийн, төрийн бус 67 байгууллагуудад 2024.10.09-ны өдрөөс 2024.11.08-ны өдөр хүртэл танилцуулах юм.
Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон яамны харьяа байгууллагуудын албан хаагч нарт Жендерийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг, орон нутгийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нар тус төлөвлөгөөний талаар болон эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар танилцууллаа.
2024-10-14
Ahmadiinha tetgberiig 50% nem urgun heregleenii uniin usultiig buuruulah