Кени улсын тамирчин Рут Чепгетич эмэгтэйчүүдийн марафоны дэлхийн дээд амжилтыг эвджээ. Ням гарагт, АНУ-ын Чикаго мужид болсон марафонд Чепгетич 2:09:56 секундийн амжилт гаргаснаар, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Гучин настай тэрээр ийнхүү Чикагогийн уралдаанд гурван удаа түрүүлсэн анхны тамирчин болж буй юм. Тэрээр “Миний мөрөөдөл өнөөдөр биеллээ” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Этиопын тамирчин Сутуме Кебед 7 минут 36 секундийн дараа хоёрдугаар байранд орж, Кенийн тамирчин Ирине Чептай гуравдугаар байранд орсон байна.
2021, 2022 онд мөн Чикагод түрүүлсэн Чепгетич энэхүү ялалтаа 24 настайдаа автомашины ослоор нас барсан Келвин Киптумд зориулсан. Келвин Киптум нас барахаасаа дөрөвхөн сарын өмнө эрэгтэйчүүдийн марафоны дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхтэй ажээ.
Эх сурвалж: aljazeera.com