Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын комедиан Ли Жин Хо хууль бус мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний өрөнд орсон талаар шуугиан дэгдээд байгаа билээ. Тэрээр үүнийгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд олон хүнээс санхүүгийн тусламж хүссэн тухайгаа хэлсэн.

Түүнд мөнгө зээлдүүлсэн хүмүүсийг дурдвал BTS хамтлагийн Жимин, Ли Су Гын, Янг Так, Ха Сон Вүүн нар болон өөр гүйцэтгэх захирлууд, продюсерууд, зохиолчид гээд олон хүмүүс байгаа аж. Зарим одууд Ли Жин Ход итгэж, буцааж төлөх бичиггүйгээр мөнгө зээлсэн байжээ.

Тэрээр 2022 онд BTS хамтлагийн Жиминээс яаралтай мөнгө хэрэгтэй байгаа тул 100 сая вон (ойролцоогоор 73,600 ам.доллар) нэг долоо хоногийн хугацаатай зээлэхийг гуйсан байна. Буцааж төлөх амлалтын бичигт гарын үсэг зурсан байсан ч Ли Жин Хо амлалтдаа хүрээгүй аж. Тэрээр төлөх санаагүй байсан тул Жимин уг өрийг өршөөхийн тулд “Арван жилийн дотор буцааж төлөөрэй” гэсэн байна.

BIGHIT MUSIC-аас мэдэгдэхдээ “Энэ нь Жиминд санхүүгийн томоохон хохирол учруулсан нь үнэн. Тэр буцааж төлөх гарын үсэгтэйгээр мөнгөө зээлүүлсэн” гэжээ.

Эх сурвалж: soompi.com

Таны сурталчилгаа