Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг урьд шөнийн 01:18 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр, угсарч барьсан дөрвөн ханатай, таван ханатай 2 гэр тус тус шатаж байсныг алба хаагчид ажиллан унтраасан байна. Уг гал түймэрт Г /5 настай эрэгтэй/, А /3 настай эмэгтэй/ өртөж нас баржээ.