Цаг үеийн мэдээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын зохион байгуулсан “Member care” арга хэмжээний оролцогчдод 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр илтгэл хэлэлцүүлэв.

Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах чиглэлээр Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гишүүн байгууллагуудаа хамруулан зохион байгуулдаг “Member care” арга хэмжээнд оролцсон 103 аж ахуйн нэгжийн захирал, бизнес эрхлэгч нарт “Авлига, өнөөгийн нөхцөл байдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” хүрээнд илтгэл тавьж, мэдээлэл өгөв.

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран цаашид тус танхимын гишүүн аж ахуйн нэгж, байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл хүргэж байхаар төлөвлөн ажиллаж байна.

Таны сурталчилгаа