Жэйн Сюэ хэмээх хятад эмэгтэй хоёр настай ОК гэдэг нохойгоо есдүгээр сарын дундаас эхлэн ажилд явуулж эхэлжээ.
Хятадын баруун өмнөд хэсэгт Фүзоу хэмээх нохойны кафе байдаг аж. 27 настай уг оюутан хэлэхдээ, “ОК-ийг шинэ хагас цагийн ажилд нь хүргэж өгөхөд яг л хүүхдээ сургуульд явуулж байгаа юм шиг байсан. Гэхдээ нохойгоо өөр амьдралыг мэдэрч үзээсэй гэж хүссэн” гэв.
Нохойгоо тус кафед ажиллуулах нь тал талдаа ашигтай байдаг аж. Нохой ганцаардалгүй, бусад нохойтой тоглох боломжтой болдог бол эзэд нь амралтын өдрөөрөө аялалд явахад амар байдаг.
Ийнхүү тэжээвэр амьтны кафе нь Хятадад том бизнес болоод байна. Кафед орж ирсэн хүмүүс тэнд хөлхөлдөж байгаа тэжээвэр амьтдыг илж, тоглож цагийг өнгөрөөх боломжтой. Иймэрхүү кафенууд нь орох төлбөр авдаг бөгөөд энэ нь дунджаар нэг хүний 30-60 юань (4-8.5 ам.доллар) байдаг. Эсвэл зүгээр л аяга кофе захиалахад хангалттай.
Эх сурвалж: CNN