Үндэсний Статистикийн Хороо болон БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчоо хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичигт БНХАУ-ын Үндэсний Статистикийн Товчооны дарга Канг И болон ҮСХ-ны дарга Б.Батдаваа нар БНХАУ-ын Бээжин хотод гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд албан ёсны статистикийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлд харилцан туршлага солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр төсөл хамтран хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Монгол Улсад ирэх 2025 онд туршлага солилцох хоёр талт уулзалт зохион байгуулахаар тохиролцлоо.
Мөн Үндэсний Статистикийн Хороо нь БНХАУ-д байгуулагдсан НҮБ-ын Их өгөгдлийн төвтэй хамтран 2024-2027 онд хиймэл дагуулын зураг ашиглан газар тариалангийн статистик боловсруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов.