Өмнөговь аймгийн нэрэмжит Өсвөр ба Залуучуудын УАШТ-2024 өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө эхэллээ. Тус барилдааны өсвөрийн 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд 21 аймаг, 9 дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубийн төлөөлөл 81 байгууллагын 230 гаруй хүүхэд бүртгүүлэн барилдаж байна. Мөн Тува улсын баг тамирчид зорин ирж оролцож байна. Нээлт өнөөдөр 15.30 цагаас болно.