Хойд Солонгосын 1.4 сая залуучууд армид элсэх хүсэлтээ өгсөн байна.
БНАСАУ-ын төрийн хэвлэлүүд өнөөдөр буюу лхагва гарагт мэдээлэхдээ, энэ долоо хоногт 1.4 сая орчим залуучууд армид шинээр элсэх, эсвэл буцан орох хүсэлтээ гаргасан гэв.
Мөн тэд Сөүлийг өдөөн хатгасан нисгэгчгүй онгоц хөөргөж, “хурцадмал байдлыг дайны ирмэгт хүргэлээ” хэмээн буруутгав.
Шинээр армид элсэж буй оюутан залуус “"хувьсгалын зэвсгээр дайсныг устгах ариун дайн”-д тулалдахад бэлэн байгаа гэж тус улсын хэвлэлээс мэдэгдлээ.
Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, Хойд Солонгост 1.28 сая идэвхтэй цэрэг, 600 мянга орчим нөөц цэрэг байдаг гэв.
Мөн Өмнөд Солонгосын Батлан Хамгаалах Яамнаас ням гарагт, “Хэрэв Хойд Солонгос манай ард түмний аюулгүй байдалд заналхийлбэл, тэр өдөр тэдний дэглэмийн төгсгөл байх болно” хэмээн анхааруулсан тухай Ёнхап агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: reuters.com
МАН ӨВГӨН
2024-10-16
Манайхан одоо нисэх хүчний онгоц бүтээж цөмийн зэвсэгтэй болох шаардлагатай байна!