Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан /2024.10.15/-ны Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр болон Дэд Ерөнхийлөгч Сара Дутертетэй албан уулзалт хийлээ. 

Талууд бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, төрийн алба хаагчдыг англи хэлний сургалтад үе шаттай хамруулж, харилцан туршлага судлуулах, хөдөө орон нутгуудад англи хэлний сургалт, семинар зохион байгуулах асуудлаар санал солилцов. 

Тухайлбал, эхний ээлжид Онцгой байдлын 100 алба хаагчийн англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор урт болон богино хугацааны сургалтад хамруулах юм. 

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Филиппин Улстай хамтран ажиллаж, бүс нутгийн хөгжлийн бодлогыг судлах эрмэлзэлтэй байгаагаа Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан уламжиллаа. 

Мөн уулзалтаар Филиппин Улсын дэд ерөнхийлөгч Сара Дутерте энэ өвөл Монголд албан ёсоор айлчлахаа илэрхийллээ. 

Таны сурталчилгаа