Цаг үеийн мэдээ

Израил Ливанд хийж буй агаарын болон газрын дайралтаа зогсоох хүртэл дахин пуужин харвасаар байх болно гэж Хезбола бүлэглэл амлав.

Нетаньяхугийн засгийн газар Ливан дах халдлагаа зогсоохгүй бол Израилын газар нутгийн илүү олон хэсгүүдэд пуужин харвахаар төлөвлөж байгаагаа Хезбола бүлэглэлийн удирдагчийн үүрэг гүйцэтгэгч мэдэгдлээ.

Наим Кассем мягмар гарагт шууд нэвтрүүлгээр хэлсэн үгэндээ “Би Израилын дотоод фронтод хэлж байна: Шийдэл бол гал зогсоох юм” гээд Израилын байнгын бөмбөгдөлт болон манай бүлэглэлийн удирдагчийг хөнөөсөн явдал ч биднийг ялагдалд хүргэхгүй гэв.

Кассем мөн Хезбола бүлэглэл “дайсанд хохирол учруулах” тал дээр анхаарлаа хандуулна гэсэн нь Израилын өмнөд хэсэгт довтолгоогоо эрчимжүүлнэ гэдгийг харуулж байгаа хэрэг.

Эх сурвалж: aljazeera.com

Таны сурталчилгаа