Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед Телеграм, Тик Ток, Ватс апп, Инстаграм зэрэг платформуудыг ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн талаар танд сэрэмжлүүлэг хүргэе. 

Дээрх платформ хэрэглэгчид рүү “Та интернэттэй л бол хаанаас ч ажиллах боломжтой, бонус авч мөнгөө өсгөөрэй” гэх таатай саналыг танд тавих бөгөөд "лайк дарах, коммент буюу сэтгэгдэл бичих, одоор үнэлгээ өгөх, бараа сагслах" зэрэг энгийн даалгавруудыг санал болгоно. 

Одоо гол асуудлуудыг танд хэлж өгье. 

1-рт: Та хэдий хэмжээний их хөрөнгө оруулалт хийнэ, төдий хэмжээний ашиг олно гэж  ятгасан мессеж явуулна. Энэ нь богино хугацаанд мөнгөө их хэмжээгэр өсгөж БУЦААН АВНА гэсэн сэдлийг төрүүлдэг. 

2-рт: Хэрэв даалгаврыг биелүүлээгүй эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй бөгөөд төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэж шахалтад оруулдаг. 

Энэ нь өмнө шилжүүлсэн мөнгөө буцааж авахыг эрмэлзэх сэдлийг төрүүлдэг бөгөөд та хэрэв ямар нэгэн байдлаар мөнгө шилжүүлсэн бол дахин бүү шилжүүл, яг одоо зогс.

Иймд “онлайнаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар мэдээлэлд итгэхгүй байх, бусдад санал болгохгүй байх, урьдчилж ямар нэгэн төлбөр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулъя. 

Таны сурталчилгаа