"Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг" 18 дахь удаагийн чуулган энэ сарын 18-нд болно. Энэ удаагийн чуулган “Спортын гэмтлийн үеийн сэргээн засах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Чуулга уулзалтанд Филиппин, Уганда, Хятад зэрэг улсаас зочин илтгэгч нар оролцох юм.
Сэргээн засахын эмч, тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Т.Наранбаатар "Одоогийн байдлаар 180-аад хүн оролцоно гэсэн тооцоолол байна. Чуулганаар монголын сэргээн засах салбарын хөгжил аль түвшинд явааг болон гадаадаас онол болон дадлагын туршлага солилцох боломжийг олгодог" гэв.
Анагаах ухааны доктор, тус нийгэмлэгийн ШУ-ны хорооны гишүүн Д.Цэнджав "Энэ жил паралимп боллоо. Сэргээн засах тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж байж эдгээр тамирчид амжилт гаргадаг. Түүнчлэн спортын гэмтлээр залуу хүмүүс бэртэж, цааш амжилтаа ахиулж чадахгүй байх явдал бий. Үүнд сэргээн засахын эмч нар тусламж үзүүлдэг. Тиймээс спорт сонирхогч залуус гэмтвэл цаашид амьдралын чанартай амьдрахад хэрхэн туслах вэ гэдэг сэдвээр чуулна" гэлээ.
Эрдмийн чуулганд илтгэх эмч нар: