2024 оны 10-р сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амарч зугаалангаа ажил төрлөө амжуулахад таатай. Байгальд ойр байж цэнгэг агаарт тархиа амраахад цаг гаргаарай. Гэр бүл үр хүүхдүүдтэйгээ сайхан дурсамжийг бүтээгээрэй. Олны хөлийн газраас аль болох хол байхыг хичээ. Элдэв янзын мэдээ мэдээллээс өөрийгөө чөлөөл.
Үхэр: Багахан санхүүгийн хямралаас төвөггүй гарах бөгөөд эргэн тойрны ихэнх хүмүүс таныг магтан сайшаана. Санамсаргүй байдлаар ил болсон мэдээлэл нь таныг гүн бодолд автуулж, олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэнэ. Бусдын санал бодолд илүү нийцүүлж аливаа зүйлийг хийх нь илүү оновчтой байх үе юм. Эхэлсэн ажлаа дундаас нь орхих тухай бодохын ч хэрэггүй.
Ихэр: Аяллаар явах, агаарт гарах зэргээр амралтын өдрийг найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ үр дүнтэй өнгөрүүлж эрч хүчээ хуримтлуулаарай. Зарим шаардлагаас болж олон ажлыг зэрэгцүүлэн хийх нь ямар нэгэн таагүй байдалд хүргэж мэднэ. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хүнд хүчир зүйл хийхгүй байхыг зөвлөж байна.
Мэлхий: Ганцаардмал байдлаасаа ангижирч ойр дотнын хүмүүстэйгээ өөрт тулгамдсан асуудлаа хуваалцах нь таны дотоод сэтгэлийг хөнгөвчилж өгнө. Харилцаа холбоогоо хэвээр авч үлдэхийг хүссэн ч санаснаар тань болохгүй л болов уу. Эрүүл мэндээ муутгахгүй байхын тулд одоогоос эхлэн дархлаагаа дэмжиж, хоол хүнсээ зөв сонгон хэрэглээрэй.
Арслан: Асуудалтай байгаа ажлынхаа талаар эргэцүүлэн тунгаах үе. Оновчтой шийдвэр гаргах болон зөв гаргалгаа олох талаар ахицтай байж чадна. Өөрийн бодлоо цэгцэлж, нам гүм орчинд бясалгах цаг гаргаарай. Өнөөдөр олон зүйлийн талаар бодож эргэцүүлэхэд таатай байна. Хүсэн хүлээсэн шинэ эхлэлээ тавих боломж гарна.
Охин: Шалтгаангүйгээр сэтгэл санаа өөрчлөгдөж, эрч хүч унаж болно. Эргэн тойрны хүмүүстэйгээ харилцахдаа биеэ барьж, өөрийн байр сууриндаа бат зогсохыг хичээх хэрэггүй. Найз нөхөд эсвэл хамаатан садны айлчлал нь өөрийн чөлөөт цагийг таатай өнгөрөөх боломж гаргана. Гэр орны асуудлуудаа шийдвэрлэн, хайртай хүмүүс, үр хүүхдүүддээ цагийг зориулаарай.
Жинлүүр: Амьдралын идэвх өндөр байх тул сэдсэн санасан бүхнээ гүйцэлдүүлэх боломжтой. Аялж зугаалах, томилолтоор явахад таатай байна. Төлөвлөсөн мөнгө орж ирэх магадлалтай. Таны тогтоосон холбоо харилцаа нь сэтгэлд тааламжтай байна. Ажил хэрэгт хөндлөнгийн хэн нэгний хэрэгцээ огтоос хэрэггүй мэт санагдаж болно. Гэхдээ хамтын ажиллагаа хамгаас чухал үе гэдгийг мартаж болохгүй.
Хилэнц: Сонин содон санаа бодлоор хучигдана. Төлөвлөсөн зүйлээ амьдралд хэрэгжүүлж, ажил хэрэг болгох талаар бүхий л нөөц бололцоо , орон зайг хайна. Энэ өдөр ихэнх хүмүүс хэт сониуч зантай байх бөгөөд үүнээсээ болж бусдад зэмлүүлэх үе ч гарна. Бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй.
Нум: Шийдэмгий байдал, тэсвэр тэвчээр нь таныг амжилт руу дагуулна. Ямар ч ажлыг өөрийн хүчээр амжилттай дуусгах итгэл танд байгаа ч найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэгээс татгалзах хэрэггүй. Ямар ч нөхцөл байдалд орсон хэн нэгний гараас атгахаас ичих хэрэггүй. Таны хувьд хэн нэгэнд итгэл үзүүлэх нь эерэг үр дүнг авчрах болно.
Матар: Ашиг орлого нэмэгдэж, санхүүгийн байдал дээшлэх боломж гарах болно. Мэргэжлийн үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх хэрэгтэй болно. Удаан хойшлуулсан ажил хэрэг өнөөдөр эхэлж магадгүй. Өмнө хийсэн ажлын үр шимийг ч амсах боломж гарч байна. Ганц бие хүмүүс янаг амрагийн харилцааны асуудлаа амжилттай шийднэ.
Хумх: Аливаа зүйлд хүндрүүлж асуудал болголгүйгээр энгийнээр хандах өдөр. Бусадтай харилцах өнгө аяс, хандлагаа өөрчил. Таны нэр хүнд, хувийн зохион байгуулалт сайн байвал ямар ч саад тотгор, төвөгтэй байдал ирэхгүй. Сул дорой байдлыг бий болгохгүйн тулд сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлийг бодож бай. Ирээдүй өөдөө өөдрөгөөр тэмүүлээрэй.
Загас: Өөртөө хэтэрхий итгэлтэй байх нь бодит байдлыг үнэн зөвөөр дүгнэхэд саад болж мэднэ. Магадгүй олон асуудал таны хандлагаас урган гарсан байж болно. Аливааг бодитоор мэдрэх мэдрэмжийг алдах хэрэггүй. Та олны дунд эелдэг найрсаг харилцаатай байж чадвал ажил хэрэг тань тэр хирээр амжилттай байна.