BRAVE эвэнт арга хэмжээ 2024 оны аравдугаар сарын 24-ний өдөр 18:00 цагт UG Palace-д болно. Тус эвэнтийн үеэр “Шулам бурхан- Сараюу бүсгүйн хайр” роман нээлтээ хийх аж.
Уг номын нүүр хавтас нь шууд л нүдэнд тусав. Нүцгэн бие дээр монгол дээл нөмгөн нөмөрсөн эмэгтэй. Энэ лав нөгөө Сараюу гэх гол дүр байх. Номын хавтаснаас шууд л “Энэ эмэгтэй лав сайхан хайртай учирч, сайнаар төгсөөгүй байх” гэж уншигдана. Яагаад гэвэл монголчууд дээлийг бүсгүйгээр өмсдөггүй. Нөмгөн дээлтэй хүнийг хоригдол, аль эсвэл муу зүйл тохиолдсон гэж сэжиглэсээр ирсэн. Яагаад номын нүүрэндээ ийм зураг тавьсныг уншиж үзээд л ойлгох байх. Сараюу бүсгүйн хайр бурхан байсан уу, шулам байсан уу? Эсвэл огт өөр хайр, дурлал энэ хавтасны цаана нуугдаа юм болов уу?