Япон улсын "ТОВА 2024" Олон улсын кино наадамд найруулагч Б.Чингүүний "Enlightened" кино 300 гаруй киноноос 2-р байрт шалгарлаа.
Киноны үйл явдлаас сийрүүлбэл:
Монгол улсын алслагдмал нутаг Хөвсгөлийн тайгад амьдардаг Гэрэл охин аавынхаа үйлийн үрээс болж өндөр хадан дээрээс санамсаргүй унана. Охиныг Монгол улсад эмчлэх боломжгүйг эмч нар дуулгаснаар харь орон Хонконгийг зорино. Гэрэл охиныг аав нь эмнэлэгт сахиж өдөр шөнийг өнгөрөөнө. Охины аав Хүрэлээ эмчтэй уулзаад ирэх хооронд Гэрэл охин сэргэж алга болсон байна. Хүрэлээ Гэрэлийг олох үед бие нь муудаж Мин гэх эмэгтэйгээс тусламж гуйхад Мин дургүйцэж туслахаас татгалзана. Энэхүү үйл явдлын дараа Мин авто осолд орсноор нүд нь хараагүй болж Гэрэлийн эмчлүүлж буй эмнэлэгт ирнэ. Тэд тэс өөр хэл, соёлтой ч найзалж эхэлнэ. Гэрэл охин найдваргүй гэдгээ мэдсэнээр Мин бүсгүйн нүдний донор болно. Мин эрүүл болсны дараа нүдэнд нь онгон дагшин уул ус, бөөгийн зан үйл, сүрэг таван хошуу мал харагдаж Гэрэлийн гэрээслэлийг ааваасаа авснаар Монгол улсыг зорьдог тухай гарна.
Тус киноны Ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, продюсероор Коллин Лау, дүрүүдэд С.Болд-Эрдэнэ, Ш.Батбаяр, Ч.Сэлэнгэ нар ажиллажээ. Кино 4-5 жилийн хугацаанд бүтжээ.
2024-10-29
Hun bitgii hel, nohoi ch toodoggui iim festival-d yavah heteg bhgui. Yavlaa gehed duugui l uursdiinhuu yumiig hiigeed yav. Ingej olon niited zarlaad bh albagui.