Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн оны шилдэг шүлэг шалгаруулдаг "ДОРНЫ ХҮЛЭГ-2024" яруу найргийн наадмын 1-р шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдрөөс 11-р сарын 2-өдрийг дуустал явагдана. Наадамд сойх шүлэг энэ жил бичигдсэн  сонин, хэвлэл, ном зэрэгт нийтлэгдээгүй 2 шүлэг байна. Шүлгийг дурдсан хугацаанд МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар гэсэн хаяг болон Яруу найрагч  Ц,Оюундэлгэр хаягаар хүлээн авч шалгаруулалтыг Улаанбаатар хотноо МЗЭ-ийн хороон дээр мэргэжлийн шүүгч шүүнэ. 11-р сарын 6-ны өдөр 2-р шатанд шалгарсан 20 найрагчийн шүлгийг нийтэд зарлана.

БҮРТГЭЛ: 

2 Шүлгээ дээрх хаягаар явуулж,  МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын 5644379181 тоот дансанд бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг байршуулснаар бүртгэл баталгаажна.

Наадамд Сүхбаатар аймгийн уугуул иргэд, аймагт ажиллаж амьдарч байгаа суугуул иргэд хамрагдах боломжтой. 

Лавлах утас 90227979

Таны сурталчилгаа