Өнгөрсөн мягмар гарагт Испанийн Валенсиа хотод болсон үерийн улмаас доод тал нь 95 хүн амиа алдаж, хэдэн арван хүн сураггүй алга болоод байна.
Ширүүн борооны улмаас шар усны үер болж гүүр, барилга байшингуудыг хамж одсон бөгөөд хүмүүс амьд үлдэхийн тулд байшингийн дээвэр дээр гарч, эсвэл модонд авирцгаасан байна.
Ерөнхийлөгч Педро Санчес энэхүү онцгой нөхцөл байдлын улмаас үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарлажээ.
Засгийн газрын мэдэгдсэнээр сураггүй алга болсон хүмүүсийн мэдээлэл нэмэгдэн ирсээр байгаатай адил нас барагсдын тоо ч өсөх хандлагатай байна гэв.
Эх сурвалж: BBC