АНУ-ын Дэйв Мэттьюс хамтлаг болон бусад алдартнууд хамтран Хелен, Милтон хар салхинд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх хандивын тоглолт зохион байгуулахаар төлөвлөж буйгаа мягмар гарагт зарлав.
“Soulshine” хэмээх уг тоглолт энэ оны арван нэгдүгээр сарын 24-нд Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарденд болох ажээ.
Өнгөрсөн сард АНУ-ын зургаан мужийг дайрсан Хелен хар салхины улмаас нас барагсдын тоо 200 даваад байгаа юм. Уг хар салхинаас хоёр долоо хоногийн дараа Милтон хар салхи мөн Флорида мужийг дайрч доод тал нь 17 хүн амиа алдсан билээ.
Эх сурвалж: CNN