Цаг үеийн мэдээ

Ховд, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутагт хээрийн түймэр гарчээ. Тодруулбал: 

Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Багалзуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км/ аравдугаар сарын 30-ны өдрийн 12:30 цагийн орчимд хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэдийг очиход 3 га орчим талбайд хээрийн гал түймэр гарч байсныг 1 цаг 40 минут ажиллаж 15:00 цагт бүрэн унтрааж, Хар нуурын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна. 

Мөн Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн “Баянмөнхийн Зүүн-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ аравдугаар сарын 30-ны өдрийн 15:40 цагийн орчим хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг мөн өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход орон нутгийн иргэд түймрийг цурамд оруулсан байсныг 50 минут ажиллаж 18:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 600 га талбай өртөж шатжээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Улаан хонхор" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 30-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход түймэр бүрэн унтарсан байсныг шалгаад буцсан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан байна.

Таны сурталчилгаа