БНАСАУ өчигдөр зүүн эргийнхээ ойролцоох усан хил рүү тив алгасах баллистик пуужин (ICBM) харвасан байх магадлалтай гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдэв. Энэхүү пуужинг Хойд Солонгосын хамгийн урт нислэгийн хугацаатай пуужин гэж үздэг.
Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэлдээ “Японы тэнгис гэгддэг Зүүн тэнгис рүү тус пуужинг харвасныг орон нутгийн цагаар өглөөний 07:10 цагт илрүүлсэн” гэв.
Хойд Солонгос холын тусгалтай пуужингаа дээш чиглүүлэн хөөргөсөн нь пуужинг бараг босоо байдлаар харвасан гэсэн үг. Энэ нь пуужинг маш өндөрт хөөргөдөг боловч дараа нь хөөргөсөн газраасаа нэлээд ойр зайд газардах боломжийг олгодог байна.
Өмнөд Солонгосын Ёнхаб агентлагийн мэдээлснээр Хойд Солонгос энэ оны есдүгээр сараас хойш баллистик пуужин туршаагүй бөгөөд уг тив алгасах баллистик пуужинг 2023 оны 12-р сараас хойш туршаагүй ажээ.
Эх сурвалж: aljazeera.com