Цаг үеийн мэдээ

Польш улсын Шклярска-Поремба хотод зохиогдож буй өсвөр, залуучуудын 100 буудалт даамны ДАШТ-д Монгол улсаас 23 тамирчин 5 насны ангилалд өрсөлдөж буй. Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай 3 тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо. Тодруулбал охидын 9 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа (Хөлөгт тоглоом клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангасан юм. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30-д эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой юм.

Таны сурталчилгаа