Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газрын зааланд самбо бөхийн тус аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээн болж 14 багийн нийт 235 тамирчин өрсөлдлөө. Тэмцээний хөвгүүдийн ангилалд шилдэг тамирчнаар Э.Ариунтөмөр (IV сургууль), охидын шилдэг тамирчнаар О.Ариунтөмөр (Эрдэнэцагаан сум) нарыг шалгарууллаа. Харин тэмцээний нийлбэр дүнгээр хөвгүүдийн ангилалд А.Сувд-Эрдэнэ дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн Биеийн тамир, спортын газар тэргүүлсэн бол охидын ангилалд А.Мөнхжаргал дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн БТСГ-ын баг түрүүлжээ.