ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн жүжигчин Стивен Сигалыг төрийн найрамдлын одонгоор шагнах зарлигт гарын үсэг зурлаа.
Тус зарлигт Сигалын "олон улсын соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан асар их хувь нэмэр"-ийг нь үнэлсэн тухай дурджээ.
Сигал Орост ойр ойрхон зочилдог байснаа 2016 онд тус улсын иргэншилтэй болсон билээ. Түүний ОХУ-ын иргэний үнэмлэхийг ерөнхийлөгч Путин биечлэн гардуулж өгч байжээ.
Тэрээр мөн ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны АНУ болон Япон дахь тусгай төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Эх сурвалж: CNN