2024 оны 10 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд Тажикистан улсын нийслэл Душанбе хотод зохион байгуулагдсан самбо бөхийн мастерсийн ДАШТ-д 14 улсын баг тамирчид оролцжээ.
Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин өрсөлдөж, 9 медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа. Үүний дотор Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат бөх, аймгийн начин Ш.Азжаргал М-4 ангиллын +98 кг-ийн жинд хүрэл медаль хүртлээ.
Түүнийг тэмцээнд оролцоход “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгийн зүгээс дэмжиж, урамшуулжээ.