Цаг үеийн мэдээ

Өнөөдөр ширүүн аадар бороо, хүчтэй шуурга бүхий Конг-рей хар салхи Тайваний зүүн өмнөд эргийг дайрч өнгөрлөө. Энэ нь сүүлийн гучин жилийн хугацаанд тус арлыг дайрч буй хамгийн том шуурга юм.

Конг-рей хар салхины радиус нь 320 километр газрыг хамарч байгаа нь 1996 оноос хойш тус арлыг дайрч буй хамгийн том шуурга гэсэн үг хэмээн лхагва гарагт Цаг уурын төв газраас мэдэгдсэн.

Иргэний нисэхийн удирдлагаас мэдээлэхдээ 500 гаруй нислэг цуцлагдсанаас 300 нь олон улсын нислэг байсан, мөн Тайваний гаднах арлууд руу явах бүх усан онгоцны үйлчилгээг зогсоосон гэв.

Харин хурдны галт тэрэг хязгаарлагдмал хүчин чадлаар ажиллаж байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа