К-поп од G-Dragon долоон жил уран бүтээлээсээ завсарласны дараа пүрэв гарагт “Power” дуугаараа хөгжмийн тайзнаа эргэн ирж буйгаа зарлалаа хэмээн түүний харьяалагддаг Галакси агентлаг мэдэгдэв.
Тус агентлаг энэхүү дууг “донтуулагч хэмнэл, эрчимтэй рептэй хослуулсан хип хоп дуу” гэж тодорхойлсон байна.
Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр “Миний хувьд, хөгжим бол миний хүч юм. Долоон жил завсарлах хугацаандаа би мэдээллийн хэрэгслүүдийн нийгэмд үзүүлж буй нөлөөг сайн ойлгосон. Энэ дуу маань хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүчийг егөөдсөн, мөн төрөл бүрийн хүчнүүд хамтдаа зохицон оршихыг уриалсан утгатай" гэж тайлбарлав.
Эх сурвалж: The Korea Times