Цаг үеийн мэдээ

2024 оны 11-р сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Байнга хянуур, болгоомжтой байх үе. Аливаа зүйлийг нягталж, судалж байдаг зангийнхаа ачаар таагүй зүйлсээс холуур өнгөрч чадна. Уран бүтээлч, ажил хэрэгч уулзалтууд амжилттай болох болно. Шинэ содон зүйлийг туршиж үзэх гэж зүтгэх хэрэггүй. Таны зөрүүд зан ямар нэгэн асуудал дагуулж болзошгүй тул зарим тохиолдолд дэргэдэх хүнийхээ үгийг дагаж бай. 

Үхэр: Ердийн хэмнэлээр үргэлжилж байсан ажил төрөл гэнэтийн нөхцөл байдлаас болж илүү хурд хүч, ур ухаан шаардах болно. Цаг хугацааны хуваарь таныг маш ихээр дарамтад оруулж магадгүй. Хэн нэгний шүүмжлэлд өртөж, үг хэлний бай болж ч мэднэ. Нөхцөл байдал яаж ч эргэсэн, ямар ч тохиолдолд хэрүүл шуугиан, хэл ам дэгдээх хэрэггүй. 

Ихэр: Таныг хүрээлэн байгаа хүмүүсийн сайхан сэтгэлд эргэлзэх хэрэггүй. Харин ашиг хонжоо хайсан хүмүүсээс хол байж сэтгэл хөөрлөө барьж чадвал хамт олонтойгоо үүсгэсэн сайн харилцаагаа авч үлдэж чадна. Биеэ авч явах байдалдаа анхаарч өөрийн баримталдаг зарчим, дагаж мөрддөг үзэл санаагаа алдахгүй байхыг зөвлөж байна. 

Мэлхий: Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ тууштай байх үе. Аль болох хувирч гуйвах байдал гаргаж болохгүй. Энэ өдөр ажлын салбартаа тодорхой төлөвлөгөөтэй, зөв зохион байгуулалттай байж чадах юм бол амжилт гаргах нь тодорхой болно. Өөртөө шинэ мэдлэгийг хуримтлуулж, хэрэгцээтэй мэдээ мэдээллийг цаг тухайд нь олж авч байх нь таны үйл ажиллагааг урагшлахад нэлээд тус болно. 

Арслан: Танд сонирхолтой байгаа бол ямар ч төрлийн ажил барьж авсан амжилттай байх бөгөөд саад тотгор гарч ирсэн ч даван гарна гэдгийг од эрхэс зөгнөж байна. Бүхий л оюун ухаан, авьяас чадвараа гарган ажиллах чадвар болон сэтгэл танд дүүрэн байна. Найз нөхөд болон бусад ойр дотнын хүмүүстэйгээ уулзаж сайхан ярилцах боломж гарах болно. 

Охин: Таны үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж, удахгүй томоохон амжилт гаргах бололтой. Ажил хэргийн таатай санал хүлээж авна. Хариуцлагатай ажлыг хүлээн авахаас бүү татгалз. Гэхдээ бодит байдал сайхан мөрөөдөл хоёр дэндүү зөрүүтэй байна. Эртнээс авахыг хүсэж байсан үнэтэй эд хөрөнгөө худалдан авах магадлалтай. Ажилсаг хөдөлмөрч хүмүүс удаан хугацаанд хүсэн хүлээсэн амжилтаа олж авах боломжтой. 

Жинлүүр: Од эрхсийн тааламжгүй нөлөөнөөс хамаарч янз бүрийн саад бэрхшээл тохиож болзошгүй. Иймээс ажил амьдралын бүхий л тал дээр анхаарал болгоомжтой хандахыг зөвлөж байна. Хувийн хамтрагч болон хамт олонтойгоо маргалдах байдлаар үл ойлголцолд хүрч болзошгүй. Цар хүрээ ихтэй томоохон ажил төлөвлөх, эрсдэлтэй худалдаа наймаа хийхээс зайлсхийх хэрэгтэй. 

Хилэнц: Ямар ч эрсдэлтэй ажил байсан танд энгийн ажлаас илүү сонирхолтой мэдрэмжийг төрүүлэх бололтой. Гэхдээ сайтар тооцох, ухаалгаар шийдэж чаддаг байх хэрэгтэй. Худалдаа наймааны ажилд ээлтэй байхаас гадна таны төлөвлөж байсан болоод дутуу үлдээсэн үйл хэрэг амжилттай биелнэ. Хийж буй бүхий л ажилдаа хайнга хандахгүй байхыг зөвлөж байна. 

Нум: Өмнөх ажилдаа бүрэн хэмжээгээр төвлөрч чадсанаар сэтгэл санааны бага зэргийн тогтворгүй байдал, айдас түгшүүрээ давж чадна. Тулгамдсан асуудлаа шийдэх тул сэтгэл хангалуун байдлыг мэдрэх боломжтой. Албан ажлын ачааллаас хөндийрч нэг хэсэг чөлөөтэй амьсгал авч чадахаар болно. Бүсгүйчүүдийн сэтгэл татам байдал улам нэмэгдэж эргэн тойрны хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэн, харилцаа холбоогоо бататгана. 

Матар: Бүхий л үйл явдал таны амьдралд тусгалаа үзүүлэх болно. Элдвийн зөн совин, санаандгүй учрал тохиолдолд анхаарлаа хандуулж хэрэггүй. Харин хариуцсан ажилдаа нягт нямбай гүнзгий дүн шинжилгээ хий. Сэтгэл хөдлөл, оюун санаагаа цэгцтэй болгохыг хичээгээрэй. Хайр дурлалын хувьд өнгөрснөө тунгаан бодож, шинэ харилцааг эхлүүлэхээс зайлсхий. 

Хумх: Энэ өдөр сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх ба хувийн амьдрал ч мөн тааламжтай уур амьсгалтай байна. Өөдрөг байдлаа алдахгүй, эрч хүчээ үргэлж хэрэгтэй зүйлдээ зарцуулж ашиглаж байхыг зөвлөж байна. Өнөөдөр эргэн тойронд тань ажил ундарч таныг завгүй байлгах байх. Ажил хэргийн шинээр хамтрагчтай болж ч магадгүй. 

Загас: Ажил амьдралын асуудлыг хэт эмзэг хүлээн авбал алдаа болно. Орчлон дэлхийн учрал тохиолыг чин сэтгэлээсээ сонирхох нь романтик сэтгэгдлийг ихээр дэвэргэж магадгүй. Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа мэдрэхийг хүсвэл ганцаар байж бясалгал хийх, бодол ухаанаа төвлөрүүлэх хэрэгтэй. Соёл урлагийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд амжилт бүтээл арвинтай байна.

Таны сурталчилгаа