Дундговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны шийдвэрээр Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал уламжлав.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2024 оны аравдугаар сарын 31-ний өдрийн захирамжаараа Дундговь аймгийн Засаг даргаар Самданнямын Мөнхчулууныг томилсноор өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авч, төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж, ард иргэдийнхээ эрх ашгийг хангаж ажиллахаа илэрхийлэн тамгаа гардаж авлаа.