“ Парис-2024” Паралимпын наадмын таеквондогийн төрөлд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин У. Сүрэнжав алт, МУГТ Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн.
Өнөөдөр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч спорт холбоодын удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.