Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хувийн болон мэргэжлийн ажлын аль алинд нь амжилт ололтыг араасаа дагуулах таатай өөрчлөлт шинэчлэлтийг энэ цаг үе авчирна. Өөртөө ирсэн боломжийг алдаж болохгүй. Илүү идэвх зүтгэлтэй байж, хийж байгаа бүхий л зүйл дээрээ хяналт, анхаарлаа алдахгүй байх юм бол ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй бөгөөд санхүүгийн алдагдлаас сэргийлж чадна. Өөрийн хүрээллээс гаралгүй олдсон цагаа ашигтай өнгөрүүл. 

Үхэр: Хайртай хүнтэйгээ аль болох их цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хичээгээрэй. Хосуудын бие биеэ гэсэн хайр сэтгэл нь эрч хүчээр цэнэглэж чадах болно. Гэр бүлд амар амгалан байдал, харилцан ойлголцол ноёрхох болно. Таны сэдсэн, санаачилсан ихэнх зүйл бүтэх бололтой. Ах дүү хамаатан садангийн харилцаа холбоо илүү ойртон дотносох үйл ажиллагаа болно. 

Ихэр: Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байх үе. Мөн хувийн амьдралдаа ч том өөрчлөлт гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хэрэгцээ, шаардлага багатай шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Гэнэт гарч ирсэн асуудлыг хэрхэн давж гарахыг шалгах мэт сорилт ирэх болно. Гэхдээ таны тайван хүлээцтэй зан чанар бүхий л асуудлыг эергээр шийдэх боломж олгоно. 

Мэлхий: Товлосон бүх ажлаа амжилттай гүйцэтгэнэ. Ихэнх ажил тань бүтэх бололтой. Од эрхэс ивээж байгааг та мэдрэх болно. Сэтгэл санаа тогтворжиж бүх зүйл өөр өөрийн байранд орох болно. Таны амжилт бүтээл найдвартай ар тал болж, ажлаа хийх боломжоор бүрэн хангаж байгаа гэр бүлээс их хамаарахаар байна. 

Арслан: Таны бусдыг татах чадвар нэмэгдэх болно. Энэ нь амжилтад хүрэх замд тохиолдох саад бэрхшээлүүдийг давахад тус болно. Магадгүй ажил хэргийн шугамаар сонирхолтой хүнтэй танилцана. Энэ нь одоо биш ч алсдаа тус нэмэр болох болно. Өмнө эхлүүлсэн ажлуудаа дуусгаж дутуу дулимаг зүйл үлдээхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. 

Охин: Гадаад нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас хар дарж зүүдлэх, биеийн байдал тавгүйтэх магадлалтай. Санаа муутай хүмүүс болон дээд албан тушаалтны зүгээс дарамт шахалт, саад тотгор ирж болзошгүй. Хийж буй зүйлдээ жижиг гэлтгүй алдаа гаргавал зорилгодоо хүрэх цаг хугацаа хойшлох болно. Харин хайр дурлалын харилцаанд нааштай өөрчлөлт орно. 

Жинлүүр: Ажил хэргийн асуудлаа зөв шийдэн удирдлага болон хамт олондоо өөрийгөө ур чадвартай, үнэнч шударга хүн гэдгээ харуулна. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрт байгаа бүх бололцоог ашиглах шаардлага гарна. Амьдралын эрч хүч дээшилж байгаа тул өөртөө итгэх итгэл ч нэмэгдэнэ. Үзэл санаа нийлдэг хүмүүсийгээ араасаа дагуулах чадвар тань одоогийн нөхцөл байдлын эзэн нь байх боломж олгоно. 

Хилэнц: Бизнесийн үйл ажиллагаандаа ур ухаанаа дайчлан ажиллах өдөр. Таны эсрэг сөрөг мэдээлэл цацагдах, өрсөлдөгчдийн өдөөн турхирах үйлдэл гарах зэрэг магадлалтай тул ямар нэгэн хариу арга хэмжээг авах нь зүйтэй. Зарим нөлөө бүхий хүмүүсийн дунд таны нэр хүнд өсөж, тэд таны ур чадварыг өндрөөр үнэлнэ. Өнөөдөр өөрийн үйл хэрэгт дэмжлэг туслалцаа хүртэнэ. 

Нум: Найдваргүй харилцаа холбоонд их итгэж болохгүй. Худал хуурмаг байдал, хоосон атаархал зэргээс болж бүх зүйл эмх замбараагаа алдах болно. Тиймээс өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээ аль үед ил гаргах хэрэгтэйг дахин нэг бодож үзээрэй. Бусдын өмнө буруугаа хүлээх шаардлага тулгарах үед өөрийн үзэл бодлыг умартаж болохгүй. 

Матар: Амралтын өдрийг чанартай хоол хүнс хэрэглэж, идэвхтэй хөдөлгөөн хийж зөв өнгөрүүлээрэй. Эрүүл мэндийн асуудал гарвал таны сэтгэл санаанд ихээхэн нөлөөлнө. Сүүлийн үед ачаалал ихтэй ажиллаж байгаа бол амралтыг чухалчилж өөртөө тодорхой цаг зав зарцуулж, эрсдэлд орохгүй байх тал дээр урьдчилан сэргийлээрэй. 

Хумх: Бие махбодын хувьд төдий л тааламжтай биш, ямар нэгэн таагүй байдал мэдэрч байгаа бол хол газар, удаан хугацааны явах ажлаа хойшлуулахыг зөвлөж байна. Ажил хэрэгч хүмүүс хаана ч байсан нэр хүндээ өсгөн, өөрийн ур чадварыг бүрэн дүүрэн илэрхийлэх болно. Мэдрэмж сайтай хүмүүс сонирхолтой, шинэ холбоо харилцааг тогтоож чадна. 

Загас: Гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт байж халуун дулаан уур амьсгалыг бүрдүүл. Сүүлийн үед амжуулж чадаагүй аж ахуйн ажлуудаа хийх, гэр орноо тохижуулах зэрэгт бүхий л анхаарлаа хандуулна. Зарим нэг зочдыг хүлээж авах бололтой. Энэ үед гэр бүлээрээ ямар нэгэн баяр тэмдэглэж магадгүй. Олон хүний таашаал, сонирхолд нийцүүлэн шинэлэг зүйлийг бодож олох хэрэгтэй бололтой.  

Таны сурталчилгаа