Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран арбитраар маргааныг шийдвэрлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох хүрээнд “Арбитрын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа”-ны тайлан, хэлэлцүүлэг (2024.11.01) зохион байгууллаа.  

Хэлэлцүүлгийн үеэр Арбитрын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын судалгааны тайлан, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, Арбитрын шийдвэр дэх шүүхийн хяналтын тулгамдаж буй асуудал зэрэг илтгэл танилцуулсан. Мөн шүүхийн бус буюу арбитрын журмаар маргаан шийдвэрлэхэд практикт гарч байгаа хүндрэл бэрхшээл, уг хуулийн зөрчил хийдлийн талаар оролцогч талууд санал бодлоо солилцов.  

Хэлэлцүүлэгт Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын их сургууль, Монголын олон улсын арбитр, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр, Үндэсний ба олон улсын арилжааны арбитрын төлөөлөл болон хуульч, өмгөөлөгч, судлаачид оролцлоо. 

Таны сурталчилгаа