Цаг үеийн мэдээ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны 11 дүгээр сарын 01-ний оройн 17 цаг 05 минутын орчимд С нь Toyota Prius-30 маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан Toyota Prius маркийн 2 автомашиныг тус тус  мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч Б  /63 настай, эмэгтэй/-г мөргөж эрүүл мэндэл нь хохирол учруулсан. Хохирогч Б нь 103 түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан хэргийг Тээврийн цагдаагийн албөны Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна. 

Тoyota Prius маркийн автомашины жолооч С /38 настай, эрэгтэй/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд зэргийн согтолттой /ДР: 3,30 хувийн согтолттой/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодон уг осол хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Таны сурталчилгаа