Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймагт ой, ой модны аж ахуй үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа оролцож мэндчилгээ дэвшүүлж, ойн салбарт барих бодлогоо танилцууллаа.  Ойн арга хэмжээнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните мэндчилгээ дэвшүүлэн хэлсэн үгэндээ шинээр эхэлж буй төслөөр хязгаарлагдахгүйгээр бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. 

Баярын хуралд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелмц видео мэндчилгээ ирүүлэн хоёр орны хамтын ажиллагааны чухал хэсэг – байгаль орчны салбар болохыг онцоллоо. Энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан, албан хаагчдад төрийн дээд одон медаль, салбарын шагнал гардууллаа. 

Ойн салбарын үүсэл хөгжил, ололт амжилтын талаар Хөвсгөл аймгийн Ойн албаны дарга Х.Хадбаатар танилцуулсан бол модны үйлдвэр, ойн аж ахуйн итгэлээр хурал үргэлжилж, салбарын үе үеийн төлөөллүүд хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Монгол орны хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах  төслийн 2 дахь шатанд Хөвсгөл аймаг багтан, үндсэн чиглэлүүдийн талаарх танилцуулгыг Ойн газрын дарга Б.Оюунсанаа хийж, баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Таны сурталчилгаа