Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг - 2024" Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо.
Багш нарын ангилалд
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн багш Г.Мөнх-Ундрал "Монгол хүний зүрхний бичээс" бүтээл
Дэд байр: Хүүхдийн Урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн "Харанхуй хад" бүтээл
Гутгаар байр: Дон Боско Шинэ үе сургуулийн багш Г.Мөнгөнболор "Гучин хоёр модон хүн" бүтээл
Тусгай байр: Дотоод хэргийн их сургуулийн харьяа ахлах сургуулийн багш М.Алтанзул "Эрх чөлөө" бүтээл
Тусгай байр: "Бичиг соёл" боловсролын төвийн багш Н.Сувд-Эрдэнэ "Эртний сайхан бүтээл
Оюутнуудын ангилалд
Тэргүүн байр: Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутан О.Ганжигүүр "Дуутын хадны бичээс" бүтээл
Дэд байр: Монгол Улсын Их сургуулийн оюутан Ч.Өнөрзаяа "Нэгэн үсгийн эрдэм" бүтээл
Гутгаар байр: Монгол Улсын Их сургуулийн оюутан Б.Ичиннорвоо "Чингис хааны билиг сургууль" бүтээл
Тусгай байр: Монгол Улсын Их сургуулийн оюутан Ү.Энхжин "Мөнх тэнгэрийн бичиг" бүтээл
Тусгай байр: Монгол Улсын Их сургуулийн оюутан Т.Цэрэнням "Эрдэнийн сан субашид" бүтээл
11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд
Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн сурагч Ц.Цэрэн-Очир "Жангарын тууль" бүтээл
Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн сурагч М.Энхжаргал "Монголын нууц товчоо" бүтээл
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагч А.Хүслэн "Монголын нууц товчоо" бүтээл
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн сурагч М.Аззаяа "Чингис" бүтээл
Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч М.Болор "Монголын нууц товчоо" бүтээл
8-10 дугаар ангийн ангилалд
Тэргүүн байр: Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Г.Туяацэцэг "Шувуун саарал" бүтээл
Дэд байр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ц.Батцэцэг "Хөдөө талын үзэсгэлэн" бүтээл
Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагч Г.Утгатөгөлдөр "Дуутын хадны бичээс" бүтээл
Тусгай байр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Бүжинлхам "Миний нутаг" бүтээл
Тусгай байр: Хөвсгөл аймгийн Титэм ерөнхий боловсролын сургуулийн сурагч О.Хишигсүрэн "Монгол хүний зүрхний бичээс" бүтээлээр тус тус эзэллээ.
Нийт 170 гаруй бүтээл ирүүлснээс дотоодын төдийгүй Өвөр Монгол, Халимаг, Хөх нуурын дээд Монгол, Франц зэрэг улсаас уран бүтээлчид оролцсон байна.
Үзэсгэлэн Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд 2024 оны 11 дүгээр сарын 02-16-ны өдрүүдэд дэлгэгдэнэ.