Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам НҮБ-ын Хүүхдийн сантай 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны “Санамж бичиг” хүрээнд “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгуулж буй юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монголын Уран Зургийн Галерей нь Zaisan Hill Complex -т "АГУУ УРАН ЗУРААЧ" урлагийн боловсролын хөтөлбөрөө хэрэгжүүллээ.