2024 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санхүүгийн нөхцөл боломжийн байх тул ашиг орлого ч чамлахааргүй байна. Ажил хэргийн санал ирэх ч та тийм ч амар шийдвэр гаргаж чадахгүй. Хэрэв та зөвшөөрсөн тохиолдолд гэр бүлд, амьдрах орчноо хүртэл өөрчлөх шаардлага гарч мэднэ. Энэ бүгдэд бие махбод болон сэтгэл зүйгээ бэлдэх шаардлага гарна. Та од эрхсийн таатай байдлыг ашиглан ажлаа хурдан шаламгай амжуулаарай.
Үхэр: Хувийн асуудал гарч танд ачаалал нэлээд их байх бөгөөд урьд өмнө тохиож байгаагүй үйл явдал цухалдуулж болно. Албан тушаал дэвших талаар бодож байгаа хүмүүс өөрийн төлөвлөгөөг нөлөө бүхий хүмүүст танилцуулахад тохиромжтой үе. Хариуцсан ажилдаа туйлын анхааралтай байхыг од эрхэс зөвлөж байна. Санаандгүй алхам алдаа гарах шалтгаан болж болзошгүй.
Ихэр: Эрүүл мэндтэй холбоотой асуудал таныг зовоож магадгүй. Энэ нөхцөл байдлыг даван гарахад тань эрч хүчтэй, эр зоригтой зан чанар тусална. Аливаа шийдвэр гаргах хэрэгтэй үед анхны сэтгэгдлээр хандах хэрэггүй. Сайн судалгаа үнэн зөв байдаг гэдгийг од эрхэс сануулж байна.Залуу хүмүүст амьдралын туршлагатай болоход туслах хэн нэгний зөвлөгөө ихээхэн хэрэг болно.
Мэлхий: Бүх нөхцөл байдал таныг анхааралтай байхыг шаардаж байна. Эрч хүчтэй, хурц дайчин зан чанар илэрч байна. Ялангуяа эрчүүдийн хувьд бүхнийг чадагч, супер баатар мэт өөрийгөө сэтгэнэ. Гэхдээ хэт шийдэмгий, эрэмгий байдал нь алдаа гаргах нөхцөл ч болно гэж од эрхэс анхааруулж байна.
Арслан: Худалдаа наймааны ажил дээр туршлагатай хэн нэгний өгсөн зөвлөгөөг анзаарахгүй өнгөрүүлж болохгүй. Ганцаараа шийдэж чадахгүй бол итгэлтэй, ойр дотнын хүнтэйгээ сайтар ярилцаарай. Харин аз эзэнд сохроор итгэж, харанхуй нүүдэл хийж болохгүй. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд илүү хашир, хэрсүү байж ухаалаг алхам, зөв сонголт хийж чадна.
Охин: Өөрийн хир хэмжээнээс хэтэрсэн зүйлийг хийх гэж зүтгэх нь бүтэлгүйтэл авчрахаас хэтрэхгүй. Боломжтой зүйлээ л хийгээрэй. Мөн өөрийн хийх ажилд хангалттай мэдээлэл, туршлага байгаа эсэхээ эргэн нэг хараарай. Танд ирж байгаа тал бүрийн зөвлөгөөнөөс авах юм их байгааг анзаарах хэрэгтэй.
Жинлүүр: Удаан хугацаанд эрхлэн явуулсан бизнесийн салбартаа идэвхтэй оролцоогоор амжилт гаргана. Таны хувьд гэр бүлийн харилцаагаа илүү анхаарах боловч ажлын амжилтдаа ханалгүй илүү ихийг хийхийг хүснэ. Санхүүгийн асуудлаа зөв хуваарилж, зохицуулж чадвал таныг маш таатай сайхан ирээдүй хүлээж байна
Хилэнц: Харилцааны хандлагаа сайжруулах, нийтэч байдалд суралцах хэрэгцээ ихэснэ. Алба амины бүх зүйлд хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Ялангуяа өөрийн зорьсон салбар, чиглэлдээ хүрээллээ нэмэх үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвлөж байна. Мөн санхүүгийн нөөц бүрдүүлэх, тайлан тооцоо гаргах зэрэгт салан назгай хандахгүй байх хэрэгтэй. Арга саам хийж алтан цагаа үрэх хэрэггүй.
Нум: Бие махбод тавгүйрхэх, хямарч сульдах үзэгдэл тохиож болох ч сэтгэл санаагаар өндөр байх юм бол ноцтой асуудал болохгүй. Таны хамгийн ойр дотнын хүмүүс болон үр хүүхдүүд тань хамт байх болно. Эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал тулгарах үед цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Өөрийн буруу үйлдлийг зөвтгөх гэж оролдох нь зөрчилдөөн үүсгэх гол шалтгаан болж мэднэ.
Матар: Мэдлэг боловсролын хувьд ахиц гарах магадлал өндөр тул бичиж боловсруулах болон шинжлэх ухааны судалгаа хийхэд таатай байна. Амьдралын хэв маяг, орчин нөхцөлөө өөрчилж магадгүй ба таны сонгосон хэв шинжийг олон хүмүүс магтан сайшаана. Танд ямар нэгэн хариуцлагатай ажил хийх үүрэг оногдох бололтой.
Хумх: Алдаа гаргахгүй гэж оролдох боловч өө сэвгүй зүйлээс ч зөрчил үүсэх магадлалтай. Ялангуяа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүст асуудал их гарна. Эрсдэл дагуулсан, үр дүн нь тодорхойгүй ажлаас хол байх хэрэгтэй байх. Хийж буй зүйлийнхээ гарч болзошгүй хор уршиг, үр дүн аль алийг нь сайтар тооцоолохыг зөвлөж байна.
Загас: Энэ өдөр хэрэгтэй хэрэггүй зүйлийн хойноос хэт улайран гүйх бололтой. Шаардлагагүй холбоо харилцаандаа шүүмжлэлтэй хандахыг зөвлөж байна. Янаг амрагийн түр зуурын харилцаа таны амьдралыг дэнжгэнүүлж, та буруу сонголт хийж магадгүй. Таагүй харилцаанаас та гомдол бухимдал, өшөө хорсол тээж үлдэх болно гэдгийг од эрхэс анхааруулж байна. Харин хайртай дотнын хүмүүс, гэр бүлийнхэнтэйгээ хамт байх юм бол баярт мэдээ хүлээн авч магадгүй.