Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт нийт 130 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4.7 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд илрээгүй. Гэсэн ч хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Одоогоор томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өвөрмөц арга бол вакцин, харин ахуйн нөхцөлд иргэд өөрсдөө эрүүл ахуйн аргаар урьдчилан сэргийлэх боломжтой юм. Тухайлбал, олон хүн цугласан газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах, өрөө тасалгааг агааржуулж, нойтон цэвэрлэгээ тогтмол хийж байхыг  зөвлөж байна.

Таны сурталчилгаа