Эх хүүдийн эрүүл мэндийн үндэсний төв нярайн зүрхний мэс заслыг нэвтрүүллээ. Тодруулбал, ЭХЭМҮТ, УГТЭ-ийн хамтарсан баг зүрхний хүнд гажигтай төрсөн нярайд зүрхний нээлттэй МЭС ЗАСЛЫГ ЭХЭМҮТ-д анх удаа амжилттай хийсэн байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн эмч нар, "Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 25 өвчний жагсаалтад зүрхний хүнд гажиг багтдаг. Нярай хүүхдүүд энэ төрлийн гажгийг засах мэс засалд орохын тулд гадаад орныг зорьдог байсан. Тэгвэл бид "Нярайн зүрхний хүнд гажиг"-ийн мэс заслыг хийж эхэллээ. Энэхүү томоохон ажлыг бий болгоход Монгол Улс болон Люксенбургийн Их Вант Улсын Засгийн газар, Люксембургийн зүрхний мэс заслын төв, Франц Улсын Штрассбург хотын их сургуулийн эмнэлгийн баг, НҮБ-ын Хүн Амын Сан, УГТЭ-ийн хамт олны оролцоо маш чухал байлаа" хэмээн онцолсон байна.