Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний эрх, жендерийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайллыг идэвхжүүлэх, хөгжүүлэх, ур чадварыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс “Цэгц ба Цойлол” арга хэмжээг /2024.11.08/ зохион байгууллаа.
Арга хэмжээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Дотоодын цэргийн штабын Хүний нөөц, цэргийн тоо бүртгэлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Соронзонтунгалаг болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцсон юм.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, Дотоодын цэргийн штабын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн 150 гаруй гишүүд оролцож байгаа бөгөөд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
“Цэгц ба Цойлол” арга хэмжээний үеэр эмэгтэй хүний үнэ цэн, биеэ авч явах соёл, бусдаас суралцах зэрэг соён гэгээрүүлэх, гоо зүйн мэдээлэл мэдээлэл олгож, байгууллагад эзлэх байр суурийг бататгах, итгэл, үнэмшил бий болгож, урам зориг өгсөн эерэг арга хэмжээ боллоо.