Цаг үеийн мэдээ

Үзэгчгүй кино, угаасаа 18 хүртэлх нас хүртэлх иргэнд үнэ төлбөргүй музейн аялал зэрэгт өрөөл бусдын хүүхдийг 18,3 тэрбум төгрөгөөр дааж байвал өөрсдөө өвдөж зовох, өвөл хотоороо хөлдөх үнэндээ сонин биш. Соёлын сайдын хэлснээр сэтгэл сэргэтэл балбуулаад, гэр гэртээ хөлдөх гоё. Сэтгэл сэргэтэл балбуулаад эмнэлгийн шалан өвдөж хэвтэх бас. Дулаан хоновол ганцхан мянган лан. 16-18 насны хүүхдийн ваучерын төлөө хөлдүүс болж хоновол 18 тэрбум гэдэг үгтэй юм. 16 тай ганц хүүхэд нь үнэгүй музей үнэтэй үзээд, үзэгчгүй кинонд ороод, хоолны фестиваль руу яваад, төгөлдөр хуурын 500 мянгын дугуйлангийн 20 хувийг төлөх ваучертай байвал бусад нь яасан ч ер нь яах вэ. 

Гадаа -30 хэм 7 хоноход гал алдаж хөлдөх, үнийг нь өсгөж, өргөн түмний нуруун дээр өр алдагдлыг нь үүрүүлэх эрчим хүчний салбартаа ирэх онд 315 тэрбум төгрөг зориулна. Соёл, спорт, аялал жуулчлалд 183 тэрбумаар илүү 598 тэрбумыг үрнэ. Английн хөлбөмбөгийн премьер лигийн стадионд дэлхийн баян чинээлэг улс орнууд, үнэ цэнтэй брэндүүд, хөрөнгө оруулалтын банкуудын  дунд GoMongolia гэсэн зарлал анивчина.  Асуудлын гол нь 18 тэрбумдаа биш. 16-18 насны хүүхдүүд тархи оюунаа сэтгэл сэртэл балбуулаад, Ван Гог, Рубенсийг хараа салгахгүй биширч, Моцарт, Шопен, Бетховеныг чих тавин сонсож, Кафка, Достоевскийг шимтэн уншдаг шилдэг үе болж өндийх ч юм бил үү. Идэр хүү чи ирээдүйд сонгодог урлаг сонирхдог хүн болж байвал өнөөдөр бид осгоё.

Дуугүй дуучин, насанд хүрсэн Говийн борын нөхөр, Нара гишүүн ваучерын 18 тэрбумыг өмөөрч уйлж унжиж байснаа улсын төсвийн төслийг эргүүлэн татах шаардлагад гарын үсгээ зурсан шиг бид эргэж буцахгүй ээ.    

Таны сурталчилгаа