Цаг үеийн мэдээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвтэй хамтран Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Жайпур фут” төслийг 2024 оны 9 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 9 хүртэл хэрэгжүүлэхээр болж Энэтхэг улсаас мэргэжилтнүүд монгол улсад хүрэлцэн ирж төслийн хүрээнд Улаанбаатар хотын 284, орон нутгийн 296  нийт 580 хүнд 650 протез хийсэн байна.

БНЭУ-ын Жайпур фут хүмүүнлэгийн байгууллагын ажилтан, техникчид нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн техникч, мэргэжилтнүүдийг дагалдан суралцуулж, дадлагажууллаа.

Цаашид энэ чиглэлээр  хамтран сайн туршлага солилцох, орчин үеийн дэвшилтэд технологийн арга аргачлал нэвтрүүлэх зэрэг боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллана.

Таны сурталчилгаа