Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тоёота приүс маркийн тээврийн хэрэгслээ хулгайд алдсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Дээрх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн О нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Иймд иргэд та бүхэн дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байрлуулж, үнэ цэнтэй эд зүйлс дотор нь үлдээхгүй байх, асаалттай орхихгүй байх, хамгаалалттай хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж байх, сэжигтэй хүн, үйлдлийг шуурхай мэдээлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Таны сурталчилгаа