Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар бүртгэгдсэн гэмт хэргийн 26.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 8716 буюу 89 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Манай улсын фейсбүүк хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам ихсэж гэмт хэрэг үйлдэхээр санаархаж буй этгээдүүд бусдыг хуурч мэхлэн хууль бус үйлдлүүд гаргасаар байна. Тухайлбал: Иргэн А-д мессенжер чатаар танилаас нь "Мөнгө зээлээч" гэсэн зурвас ирүүлсний дагуу үл таних этгээдийн данс руу 4.950.000 төгрөгийг шилжүүлжээ. Уг иргэн өөрийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож байсан боловч түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр залилж байжээ. Дээрх хэргийг үйлдсэн С гэгчийн хууль бус үйлдэлд энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Иймд иргэд та бүхэн фейсбүүкээр ойр дотнын хэн нэгэн тань мөнгө зээлээч гэсэн хүсэлтийг ирүүлсэн бол заавал нягталж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Таны сурталчилгаа